Өсвөрийн сэтгүүлч клуб

МҮОНР-оос санаачлан зохион байгуулсан Номонд Багтсан Ертөнц Нэвтрүүлэг 14 сарын турш ЕБС-ийн 40 гаруй сургуулийн сурагчдыг гэгээн эрдмийн хөтөч болсон номтой нөхөрлүүлж номын цагаан буяныг бусдад түгээх гайхамшигт аяныхаа тайланг өвөрмөц байдлаар хийлээ. Энэ хугацаанд сурагчид сар бүр нэг нэг хэвлэлийн компаний номыг уншиж, долоо хоног тутамд уншиж буй номынхоо талаар санал бодлоо солилцож нэвтрүүлэгт оролцож байснаа дурсаад зогсохгүй хүүхдүүд маань сэтгэлд хоногшсон баатрынхаа стиль, имижийг харуулсан байдлаар хувцаслан, нүүр хувиргал хийж иржээ. Бид энэхүү 14 сарын хугацаанд ухааны ундарга болсон уншсан номоо зөвхөн МҮОНРТ-ийн студид, хичээлийн танхимд төдийгүй өвлийн аглаг ойд, номын дэлгүүрүүдэд, уран зургийн галерейд, хэвлэлийн компаниудын байранд, цэргийн ангид, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тасагт, уулын орой дээр, эсвэл усны захад, кино театрт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Номон coffee shop зэрэг газруудад очиж нийгмийн салбар салбарын хүмүүстэй уулзаж тэдэнтэй номын гайхамшгийн талаар санал бодлоо солилцож явсан маань гайхалтай содон сонин дурсамж болон үлдлээ. Аяны хугацаанд бид эгэл жирийн ард, эрхэм төрийн түшээд, элчин сайд зэрэг шат шатны хүмүүстэй уулзаж номоо л ярьж бодлоо хуваалцаж явлаа. Энэ олон сургуулийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, номын далайд чадварлагаар сэлэхэд хөтлөн оруулсан МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын нэвтрүүлэг, хамтран ажилласан Номын хишиг, Сэлэнгэ пресс, Эмпати, Аз хур, Болор судар, Хөх дэвтэр, Соёмбо принтинг, Мөнхийн үсэг, Мон судар, Жиком пресс хамт олондоо баярлалаа. Номын цагаан буян дэлгэрсээр... 2016.12.16

Хөл бөмбөгийн секцГар бөмбөгийн секцСамбо-Жүдо бөхийн секцЭКО-клубСагсан бөмбөгийн секцЧөлөөт бөхийн секцЗургийн дугуйланХөнгөн атлетикӨсвөрийн сэтгүүлч клуб
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 4958
Энэ 7 хоногт 1748
Энэ сард 4294
Нийт зочилсон 169154

 Утас

Гар утас : 11-460168
Email : Amgalan.e-school.mn

 Хаяг

БЗД, 8-р хороо , ботаникийн эцсийн буудал, Турк сургуулийн урд
Баянзүрх дүүргийн АМГАЛАН ЦОГЦОЛБОР сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC