ЭКО-клуб

Хавсаргасан файлууд
2015-2016-оны-эцсийн-тайлан.docx,    Тогтвортой-хөгжил-Эко-сургууль.pptx,    шувууны-үүр.pptx,    Эрүүл орчин..pptx,    3.21-д-эко.docx,    2013-2014-оны-тайлан (1).docx,    2013-2014-оны-тайлан.docx,    baigal-nuuriin-tailan-1.docx,    gerlee tailaan.doc,    zaswariin-ajil-2015-9-sar.docx,    Батламжны-хүсэлтийн-мая-гт_Bolovsruulalt-hiih-chiglel_taniltsulah-1.docx,    ногоон-төглийн-2012-2013оны-тайлан.docx,    шувууны-үүр.pptx,   

“НОГООН ТӨГӨЛ” ЭКО КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА

2005 оны 6 сараас эхлэн Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын байгаль орчны консерциумтай хамтран “Амгалан” цогцолбор сургууль дээр экологийн боловсролыг дэмжих жижиг төсөл хэрэгжиж, эко танхим байгуулагдан, сурагчдын “Амгалан” эко клуб нь биологийн багш Б. Батчимэгийн санаачлага, зохион байгуулалт дор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. 2005-2009 оны хичээлийн жилийн хугацаанд “Сургуулийн орчинг ногоон төгөл болгон тохижуулах” хөтөлбөр 3 үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хот дүүргийн тохижилтын алба, БЗД-ийн 8, 10, 12-р хорооны иргэд, тус сургуулийн нийт багш, сурагчид, ажилчид болон эцэг эхчүүдийг хамруулан байгаль орчноо ногооруулан тохижуулах үйл ажиллагаа явуулж байсан.

Мөн “Амгалан” эко клуб нь “Залуу байгалчдын нийгэмлэг”-т элсэж, сурагчдын “Цох” сонины нэрэмжит  “Шилдэг эко клуб “ шагналаар шагнагдаж байв. 2006 онд эко клубын сурагчид өөрсдийн бэлтгэсэн “Ногоон арал” нэртэй  хүүхдийн танин мэдэхүйн сонинг эрхлэн гаргасан.

“Амгалан” цогцолбор  сургууль нь  2007 оноос  эхлэн  “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” болсон бөгөөд “ ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ”-ын санхүүжилтээр “МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ КОНСЕРЦИУМ”-аас  “ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙГ хэрэгжүүлж эхэлсэн.              Манай сургуулийн уриа “ Бүхнийг хамтдаа бүтээж чадна” ,   лого                               

Төсөл амжилттай хэрэгжсээр байгаа бөгөөд 2012 оноос эко клуб төрөлжин  3 эко клуб болон ажиллаж байна.

  • НОГООН ТӨГӨЛ
  • ЛИДЕР
  • ЭРҮҮЛ ОРЧИН

 Эко клуб бүр ахлагч,  дэд ахлагчтай эдгээр сурагчид  хамтарч эко клубын зөвлөлийг бүрдүүлдэг.

Манай эко клубын ахлагч 7ё ангийн сурагч А.Билгүүдэй  , дэд ахлагч                    Н.  Пүрэвсүрэн.   Манай клуб 24 гишүүнтэй. Манай чиглүүлэгч багш Л.Энхтунгалаг .“Ногоон төгөл” эко клуб нь анхдагч бөгөөд  “ Байгальд ээлтэй сургууль” болсон цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж, эко сургуулийн 7 алхамаа хэрэгжүүлсээр ирсэн.

Зорилго: Сургуулийн багш, сурагчид, орон нутгийн иргэд, айл өрхүүдэд ногоон байгууламжийн ач холбогдлын талаар сургалт явуулж, цөлжилтийг сааруулах болон дэлхийн дулаарлаас хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд уриалан, идэвхижүүлэн зохион байгуулахад оршино.
 

Эко клубын гишүүдийн уламжлал болгон зохиогддог ажлууд:

  • “Алтан намар” ургацын баяр
  • Анги танхимаа цэцэгжүүлэх “ Гоё сайхан цэцэгтэй анги”уралдаан
  • Тасалгааны цэцгийн үзэсгэлэн
  • Тасалгааны цэцгийг арчилж ургуулах талаар сургалт, сурталчилгаа 
  • “Ус чандмань эрдэнэ” гар зургийн уралдаан
  • Сургуулийн гадаад орчныг зүлэгжүүлэх, мод бут тарих
  • “Экологи миний амьдралд” илтгэлийн уралдаан
  • Хог хаягдлын менежмент “аян : Сурагчид хог хаягдлын материал ашиглаж ангидаа ангилдаг хогийн сав хийцгээсэн.

     

    Сургууль хог ангилж хаях хогийн савтай болсон.

     

  • Дэлгэрэнгүйг дээрх хавсаргасан файлуудаас үзнэ үү


Чөлөөт бөхийн секцХөнгөн атлетикХөл бөмбөгийн секцГар бөмбөгийн секцСагсан бөмбөгийн секцСамбо-Жүдо бөхийн секцӨсвөрийн сэтгүүлч клубЗургийн дугуйланХятад хэлний дугуйланЯпон хэлний дугуйланЭКО-клуб
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 5696
Энэ 7 хоногт 631
Энэ сард 4806
Нийт зочилсон 154569

 Утас

Гар утас : 11-460168
Email : Amgalan.e-school.mn

 Хаяг

БЗД, 8-р хороо , ботаникийн эцсийн буудал, Турк сургуулийн урд
Баянзүрх дүүргийн АМГАЛАН ЦОГЦОЛБОР сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC